Үзсэн: 103

ИРГЭДИЙН БҮЛЭГ ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН ТҮҮВЭР ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн Иргэдийн бүлгийн 20 ажилтан, 2 байцаагч, 1 дотоод хяналтын ажилтны бүрэлдэхүүнтэй баг Энхтайвны өргөн чөлөөний явган хүний замын цас, мөс цохиж арилгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас зүүн тийш Офицеруудын ордон хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэн ажиллаж байна.

“Найши трейд” ХХК-ийн Иргэдийн бүлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Төв шуудангийн урд талын явган зам, Санктпетербургийн буудлаас зүүн тийш Гадаад явдлын яам хүртэлх нийт 400 мкв талбайг цэвэрлэн ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook