Үзсэн: 76

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд тус хэлтсийн 1 дүгээр бүсээс “Нийгмийн даатгал таны амьдралд” сэдэвт сургалтыг дүүргийн хурлын танхимд хэлтсийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Тус мэдээллийн цагт ЧДНДХ-ийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа, Эрүүл мэндийн байцаагч Г.Хэрлэнчимэг нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн цагийг 1,2,4,5,6-р хорооны улсын бүртгэгч нар зохион байгуулсан ба нийт албан хаагчид нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч идэвхтэй оролцлоо.

Сургалтын төгсгөлд албан хаагчдаас мэдээллийн цагийг цаашид ямар сэдвээр, ямар хэлбэрээр явуулбал үр дүнтэй болох талаар судалгаа авлаа. Цаашид хувь хүний хөгжил, шинээр гарсан хууль тогтоомж, гоо сайхны зөвлөгөө зэрэг сэдвээр зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа албан хаагчид хэлж байлаа. Мөн мэдээллийн цагийг харилцан ярилцах, асуулт хариулт хэлбэрээр явуулбал илүү үр дүнтэй гэж албан хаагчид үзэж байна.

 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook