Үзсэн: 95

БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/702 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байгаа салаа туурайтай малын төл /ишиг, хурга, эм тугал/-ийг БРУЦЕЛЛЁЗ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж, 17 өрхийн 100 тугалд “Штам-19” вакциныг, 3 өрхийн 90 хурга, ишигэнд “Рев-1” вакциныг тус тус хийлээ.

Вакцинжуулалтыг дүүргийн мал эмнэлэг Содхан ХХК-ийн  4 ажилтан хийж гүйцэтгэсэн ба дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт тавьж, 16, 17, 19-дүгээр хороодын Засаг даргын Ажлын албыг үүрэг чиглэлээр хангаж ажилласан байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook