Үзсэн: 351

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоол “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07/01, 10/14 дүгээр тогтоол “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байна.

Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Монгол базальт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хэлтсийн дарга О.Нямбат, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од  болон дүүргийн 1-19 дүгээр хороодын засаг дарга нар оролцлоо.

Энэ үеэр “Монгол базальт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд компанийнхаа үйл ажиллагаа болон дулаалгын материалын үйлдвэрлэл, давуу тал, ашиглалтын талаар мэдээллийг өглөө.

Уг ажлын хүрээнд дүүргийн 7-19 хороодоос нэг өрхийг сонгон авч байшин сууцыг нь дулаалан дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгах зорилготой. Цаашдаа иргэдийн өөрсдийн хүсэлтээр байшингаа дулаан алдагдалгүй материалаар дулаалуулах хүсэлт гаргавал харилцагч банкны эко зээлэнд хамруулан хөнгөлөлттэй нөхцөлөөр байшин сууцыг нь дулаалан өгөх боломжийг “Монгол базальт” ХХК иргэдэд олгож байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook