Үзсэн: 208

ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Чингэлтэй дүүргийн хороодын хэсгийн ахлагч, иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг, олгох сургалт өнөөдөр явагдлаа. Сургалтаар иргэдийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгч, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг дадлага олгох зорилготой юм.

Сургалтаар Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн үйл ажиллагааны танилцуулга, өрхийн бэлэн байдал, өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх аргачлал, гал унтраах анхан шатны багаж болох гал унтраагуурийн төрөл, хадгалалт, зориулалт, ашиглалт сэдвээр хэсгийн ахлагчдад мэдлэг олгох анхан шатны сургалт явагдлаа. Дүүргийн 1-19 дүгээр хороодын 170 гаруй хэсгийн ахлагчид хамрагдлаа.

Сургалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцлоо.

Сургалтад оролцогсдод утааны төрөл, хор уршгийн талаар ойлголт өгч, гал үүсвэрлэн гарч эхлэх үеэс утаажилт бий болох, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хорт утааны аюул, шинж чанарын талаар ойлголтоо нэмэгдүүлж шийдвэр гаргах талаар мэдлэг өгч танхимд бодит байдал дээр ажиллууллаа.

Мөн Галын аюулаас сэргийлэх танхимд гал юунаас болж гардах, гал түймрийг үүсгэх хүчин зүйлүүд, галын гурвалжин, гал унтраах багаж зэвсэглэлийн бүрдэл, гал унтраагуурыг хэрхэн зөв ашиглах талаар дадлагыг биеэр гүйцэлдүүллээ. Мөн галын талаар дуудлагыг цаг алдалгүй 101, 105 тусгай дугаарт өгөх, галын гарын доорх материал ашиглан унтраах, айл хөршөөсөө тусламж хүсэх аргад суралцах талаар мэдлэг олголоо.

Осол гэмтлийн үед бусдаас тусламж хүсэх, яаралтай тусламжийн тусгай дугаар болох 103-т дуудлага өгөх, ухаан алдсан хүнд амилуулах суурь тусламж зүрхний шууд бус иллэг, цус тогтоох, хугарлын үед чиг тавьж боох, хахсан, таталт өгсөн үед авах арга хэмжээ зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн, гарын доорх материал ашиглан анхан шатны тусламж үзүүлэх талаар ойлголтыг эмнэлгийн анхан шатны тусламжийн танхимд олголоо.

Суралцагсад газар хөдлөлтийг биеэр мэдрэх танхимд сууж, чичирхийллийг мэдрэх үед сандралын байдалд орох, хөдөлгөөнөө хянах байдлаа алдах, эд зүйлс хөдлөх, унах, барилга байгууламж нурах үед хэрхэн биеэ хамгаалах талаар газар хөдлөлтийг биеэр мэдрэх танхимд суралцлаа. Уг танхимд суурилуулсан тусгай тавцан нь 8 баллын хүчтэй газар хөдлөлтийг мэдрүүлэх бөгөөд суралцагсад биеэр мэдэрч биеэ хэрхэн хамгаалах талаар бодит мэдлэг олж авсан юм.

Leave a Reply

  • Facebook