Үзсэн: 54

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД БАЙРЛАХ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар-цэвэр агаар” төслийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах Чингэлтэй дүүргийн 31, 56, 83, 102, 103, 124, 126, 154 дүгээр цэцэрлэгүүдэд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Төслийн хүрээнд энэ жил дотоод орчны агаарын чанарыг сайжруулах 1100 ширхэг ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг сургууль цэцэрлэгүүдэд суурилуулж байгаа юм. Энэхүү төхөөрөмж нь 80 м2 тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 60-80%-аар устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ.

Гадаад орчны агаарын бохирдол нь орон сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог байна. Хүн амьдралынхаа 2/3-аас багагүй хугацааг албан тасалгаа, сургууль, цэцэрлэг, гэртээ зэргээр дотоод орчинд өнгөрөөдөг. Тиймээс дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

 

Leave a Reply

  • Facebook