Үзсэн: 671

“НАС БОЛ ТОО” АХМАДУУДЫН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын ахмадууд өнөөдөр цэнгээнт бүжгээр өрсөлдлөө. Уг тэмцээнийг дүүргийн 3 дугаар хороо нэрэмжит болгон зарласан бөгөөд “Нас бол тоо” гэсэн уриатай зохион байгууллаа.

Монгол Улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 246 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 164 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх, ахмад настнуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг тэмцээн 24 дүгээр сургуулийн Урлаг танхимд болсон юм.

Ахмадууд Хүмүүн төрөлхтөн, Задгай цагаан, Гурван тамирын уянга, Вальс бүжгийн төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.

1 дүгээр байранд 5 дугаар хорооны хос Н.Чимэддорж, Н.Оюун

2 дугаар байранд 10 дугаар хорооны Э.Энхтайван, Ш.Чулуунцэцэг

3 дугаар байранд 17 хороо Н.Доржпалам, Н.Гүндэгмаа нар шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook