Үзсэн: 569

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙНХЭН ШИЛДЭГ НЬ БАЙЛАА

“Багачууд хүнс” ОНӨҮГ-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн багш, ажилчдын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээн 2 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 2 дүүргийн 38 цэцэрлэгийн 380 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний 1 дүгээр байрыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийн баг тамирчид эзэлж алтан медаль, цом 400.000 төгрөг, 2 дугаар байрыг Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн баг тамирчид эзэлж мөнгөн медаль, өргөмжлөл 320.000 төгрөг, 3 дугаар байрыг Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн баг тамирчид эзэлж, хүрэл медаль, өргөмжлөл 240.000 төгрөг, шагналт 4 дүгээр байрыг Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн баг тамирчид эзэлж өргөмжлөлөөр тус тус шагнууллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэе. Оролцсон бүх цэцэрлэгүүддээ талархал илэрхийлье.

 

Leave a Reply

  • Facebook