Үзсэн: 259

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулсан тогооч нарын ур чадварын уралдаанд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн тогооч нар өндөр амжилт үзүүллээ.

Тус уралдааны 1 дүгээр шатанд нийт 200 гаруй тогооч оролцсоноос 2 дугаар шатанд 48 тогооч шалгарч үлдсэн юм. Үүнд Чингэлтэй дүүргийн 9 цэцэрлэгийн 9 тогооч шалгарсан.

Уралдааны эцсийн дүн гарахад Зээмаа цэцэрлэгийн тогооч 1 дүгээр байр, 102 дугаар цэцэрлэгийн тогооч 2 дугаар байр, 43, 39 дүгээр цэцэрлэгийн тогооч нар тусгай байранд шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Та бүхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсийн баг хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе.

Leave a Reply

  • Facebook