Үзсэн: 143

ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ХАЛУУН ААРЦААР ҮЙЛЧИЛЛЭЭ

Хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд ачаалал ихтэй хүнд хэцүү ажил хийж буй тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд, зам талбайн үйлчлэгч нарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны хамт олон халуун аарцаар бэлэг барилаа. Нийслэлийн 152 хорооноос тэргүүлэн “Шилдэг хороо”-гоор шалгарсан 5 дугаар хорооны хамт олон шагналын дээжээрээ сайн үйлсийн аян өрнүүлж тохижилт үйлчилгээний компанийн 120 гаруй ажилчдад халуун аарц, бээлий бэлэглэлээ.

Leave a Reply

  • Facebook