Үзсэн: 179

ДУЛААЛГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Монгол базальт” компани, “МонВатт” ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхийн байшинг хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар сургалт явууллаа. Сургалтад дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагч, нийтийн эргүүл, иргэд хамрагдлаа. Уг сургалтад 66 гаруй хүн хамрагдаж гэр болон байшин сууц хэрхэн дулаалах талаар мэдлэгтэй боллоо. Сургалт энэ сарын 29-ныг дуустал дүүргийн 8-19 дүгээр хороодод явагдана.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook