Үзсэн: 112

НОМЫН ӨРГӨӨНИЙ СУРГАЛТ 139 ДҮГЭЭР БАГА СУРГУУЛЬД БОЛЛОО

Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллахаар болсон билээ. Хүйтний улирал эхэлж, алслагдсан сургуулийн сурагч, хүүхэд багачууд номын өргөөнд ирж үйл ажиллагаанд нь оролцож, үйлчлүүлж чадахгүй байгаатай холбогдуулан номын өргөөнийхөн сургуулиудаар очиж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, сургалт зөвлөгөөгөө хүргэж байна.

Хүүхдийн номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх 11 дүгээр сарын 13-нд дүүргийн 139-дүгээр бага сургуулийн 2-5-дугаар ангийн 320 сурагчдад номын санд суух соёл, ном уншихын ашиг тусыг тайлбарлан таниулж, номын өргөөнийхөө үйл ажиллагааг танилцууллаа. Номын өргөөнөөс хүүхэд багачуудад тэр дундаа бага ангийнханд зориулан зохион байгуулдаг сургалт хичээл, бусад үйл ажиллагааг тухайн сургууль дээр очиж хүргэх энэ үйлчилгээ 2018 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

 

Leave a Reply

  • Facebook