ДАРЬГАНГА УЛАМЖЛАЛТ МОРИН ХУУРЧДЫН УРАЛДААНД ОРОЛЦЛОО

Хотын иргэн хотын соёл хөтөлбөрийн хүрээнд дүүргийнхээ ардын авьяастнууд,  соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарыг сурталчлан таниулж тэдний урын санг баяжуулах, угсаатны соёлын төрөл зүйлсээс суралцах, амьд өвийн зүйлийн  үнэ цэнэ ач холбогдлыг хадгалах, өвлөн уламжлуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 9-өөс 11-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдсан Дарьгангын нэрт морин хуурч Ш.Сааралын нэрэмжит Дарьганга уламжлалаар тоглох морин хуурчдын улсын уралдаанд Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх “Дөмөн” хамтлаг, Чингэлтэй дүүрэг дэх соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэд амжилттай оролцлоо.

Уралдаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгино хайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Дорнод, Төв аймгуудын 50 гаруй морин хуурчид оролцсоноос Чингэлтэй дүүргийн 11-р хорооны иргэн СУИС-н оюутан н.Төгөлдөр 2-р байр, “Дөмөн” хамтлагийн морин хуурч О.Идэрбат нар тусгай байр эзэлжээ.

Мөн “Морин хуур хөгжмийг тоглох дарьганга уламжлал” сэдэвт хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн соёлын төвийн зохион байгуулагч “Дөмөн” хамтлагийн морин хуурч Д.Цогтдэлгэр “Морин хуур хөгжмийн Дарьганга уламжлал” илтгэлээр, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн, нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэнгийн судлаач, уртын дуучин М.Дорждагва “Дарьгангын ая аялгууны онцлог” сэдэвт илтгэлүүдээр оролцож тусгай шагнал хүртлээ.

Leave a Reply

  • Facebook