ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасаг хамтран 11 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын  албан хаагчдад “Захиргааны ерөнхий хууль, захиргааны хэм хэмжээний акт” сэдвээр ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Хууль зүй Дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ захиргааны шийдвэр, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Долгор захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал  захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор, профессор Д.Сүнжид захиргааны хэм хэмжээний акт, бусад үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл хийж, ахисан түвшний мэдлэг олголоо.

Leave a Reply

  • Facebook