быстрый займ на карту
Үзсэн: 747

ОЁДЛЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ТҮВШИН, ГАРЦ ШИЙДЭЛ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, гарц, шийдэл” зөвлөгөөнийг Төрийн ордны их танхимд 2017 оны 11 дүгээр сар 15 өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Чингэлтэй дүүргээс оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 170 гаруй иргэн аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр салбарын хөгжил дэвшил, тулгамдсан асуудал, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг цаг үеийн байдлаар мэдээ мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ уламжиллаа.

Энэхүү зөвлөгөөний хүрээнд Оёдлын салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оёмол бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх боломж, чанарын удирдлагын тогтолцоо, мөн оёдлын үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан туршлага зэргийг ярилцан хэлэлцэж цаашид хэрэгжүүлж болохуйц шинэлэг бүтээмжтэй асуудлуудаар хэлэлцсэн юм.

 Зөвлөгөөнд оролцогчид оёдлын салбарыг зөв хөгжүүлж, оёмол бүтээгдэхүүний худалдан авалтыг зөвхөн дотоодоосоо хангавал 50 мянган хүний ажлын байр гаргах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа.

Leave a Reply

  • Facebook