Үзсэн: 105

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын мэдээллийн цаг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр” батлах тухай 96 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр батлах тухай 28 дугаар тогтоол, Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, мэдээллээр хангах зорилготой юм. Мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож мэдээлэл хийлээ.

Мөн “Зэн иог” бясалгал, сургалтын төвийн багш Б.Ганцэцэг хөдөлгөөний дутагдал, ажлын байран дахь дасгал хөдөлгөөний талаар ажилтан, албан хаагчдад сургалт явууллаа.

Leave a Reply

  • Facebook