ХӨРСНИЙ УСНЫ ХАЛИА ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ЧИГЛЭЛ ҮҮРЭГ ӨГЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамж орчимд хөрсний усны халиа үүсч мөстөн, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат газар дээр нь танилцаж, халиа, мөстлөгийг арилгах яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт, үйлчилгээ ХХК-ийн дарга, мэргэжилтнүүдэд чиглэл үүрэг өгч ажиллаа.

Leave a Reply

  • Facebook