ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс Хэрэглэгчийн эрх ашгийг  хамгаалах тухай хуулийг сурталчлан, таниулах нээлттэй хаалганы өдөрлөгийг Засаг даргын Тамгын газрын “Нэг цонхны үйлчилгээ”-ний байранд 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Б.Ганчимэг, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө  газрын Газрын улсын  байцаагч Ц.Нацагдорж, Улсын ахлах байцаагч Д. Булган, Н.Эрдэнэбаяр нар давхардсан тоогоор 120 гаруй  иргэдэд  тус хуулийг сурталчилж “Эрхээ мэдэх нь”, “Эрхээ хамгаалах эхний алхам” сэдэвт  гарын авлага, хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж зэрэг материалуудыг тараан өгч, сэтгэл ханамжийн судалгаа, нийтийн тээврийн хэрэгслээр хэрхэн үйлчлүүлж байгаа талаарх судалгааг авч ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook