Үзсэн: 63

СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/731 дүгээр захирамжийн дагуу  цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.

Дүйцүүлэх алба хаагчид хичээлийн хөтөлбөр, хуваарийн дагуу батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн дүрэм, биеийн тамирын бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, үй олноор хөнөөх болон хөнөөлийн хэрэгслээс хамгаалах үеийн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, нийслэлийн бүтээн байгуулалт, гамшиг ослын төрлүүд тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аврах ажлын үндэс зэрэг хичээлүүдийг онол,  дадлагаар суралцах юм.

 Хичээлийн нээлтэд дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан, Гал унтраах аврах 10 дугаар ангийн захирагч хурандаа Б.Оргодол нар дүйцүүлэх алба хаагчидтай уулзаж, сургалтын талаар мэдээлэл өгч сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.

Цэргийн дүйцүүлэх албан хаагчид  сургалтын хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа  Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд очиж болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг эзэмшихээр төлөвлөжээ. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэгийг олгох юм.

Leave a Reply

  • Facebook