ХӨРСНИЙ УСНЫ ХАЛИАГ АРИЛГАН, МӨСТЛӨГ, ЛАГ ШАВРЫГ ЦЭВЭРЛЭЖ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамж орчимд хөрсний усны халиа үүсч мөстөн, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүссэн нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат газар дээр нь танилцаж халиа мөстлөгийг арилгах яаралтай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Засаг даргын өгсөн үүргийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, дэд хурандаа Д.Цэрэндоржоор ахлуулсан 4 албан хаагч, Тохижилт, үйлчилгээ ХХК-ийн 8 ажилтан, 1 экскаватор, 3 автомашин техник хэрэгсэлтэйгээр мөстлөгийг сэтлэн, халиа үүссэн хэсэгт шуудуу ухан,  далан гаргаж, 150м3 орчим мөстлөг, лаг шавар, хогийг цэвэрлэж ажилласан байна.

 

Leave a Reply

  • Facebook