быстрый займ на карту
Үзсэн: 361

АМИНЫ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Монгол базальт” ХК, “МонВатт” ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар сургалт, мэдээллийн ажлыг 11 дүгээр сарын 21-ний өдөр 13 дугаар хорооны хэсгийн ахлагч, нийтийн эргүүл, иргэдэд зохион байгууллаа.

Уг сургалтад нийт 77 хүн хамрагдаж байшин сууцаа хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар мэдлэгтэй боллоо. Сургалтыг энэ сарын 29-ний өдрийг дуустал дүүргийн 14-19 дүгээр хороодод зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook