СЭРГЭЭН ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ШИНЖЛЭХ, УХААН ПРАКТИКИЙН ОЛОЛТ АМЖИЛТААС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Дэлхий дахинаа эрүүл мэндийн боломж хязгаарлагдмал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш хүртээмжтэй эмчилгээ, сэргээн заслын тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүд нөхөрсөг, бүтээлч, шинжлэх ухаанч харилцаа холбоог бэхжүүлснээр төр засгийн болон нийгмийн анхаарлыг хандуулахыг хичээж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд ОХУ-ын Чита мужийн сэргээн заслын тусламж үйлчилгээний туршлагаас судлаад ирлээ.

Чита мужид сэргээн заслын тусламж үйлчилгээний нийт 9 төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус бүрдээ Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамдаа харьяалагддаг ч үйл ажиллагаа, арга зүйн хувьд нэгдмэл цогц байдгаараа онцлогтой байлаа.

Ажлын хэсэг нийт 6 байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны 4 нь сэргээн заслын тусламж үйлчилгээгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байлаа. Эмнэлгийн тусламж, сувиллын үйлчилгээ, боловсролын үйлчилгээ тус бүрт мэргэшсэн боловсон хүчнүүд буюу эмч, согог зүйч, хэл засалч, сэтгэл судлаач, багш ажиллаж, тархины саажилттай, аутизмтай, даунтай, оюун ухааны хомсдолтой хүүхдүүдэд эмчийн болон мэргэжилтний бичсэн зааврын дагуу тусламж үзүүлэхийн зэрэгцээ дархлаа султай хүүхдүүдийг чийрэгжүүлэх давхар үйлчилгээ явуулдаг байна.

Адел, атланта, корвит зэрэг шинжлэх ухаан технологийн дэвшилд суурилсан орчин үеийн тоног төхөөрөмжүүд, чийрэгжүүлэлтийн болон сургалтын тухайн хүүхдэд зориулан үйлдвэрлэгдсэн шинэ техник хэрэгсэл ашиглагдаж байна. Мөн Морин эмчилгээний арга зүй технологи нь Монгол орны нөхцөлд тохирсон шууд нутагшуулж болох технологи болохыг ажлын хэсэг онцолж байна.

 

Leave a Reply

  • Facebook