ИРГЭДИЙН ГЭРЭЭР ОЧИЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Чингэлтэй дүүрэг 2017 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Уг ажлын хүрээнд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2017 онд гэрийн асаргаанд байгаа, хэвтрийн болон хүндрэлтэй төрсөн эхчүүдэд гэрээр бүртгэл үзүүлэхээр төлөвлөгөөндөө тусгажээ. Өнгөрсөн 9 сарын байдлаар 1, 4, 7, 12, 14, 16, 17 дугаар хороодод нийт 33 иргэнд гэрээр бүртгэл үзүүлсэн байна. Тухайлбал хүндрэлтэй төрсөн болон төрөөд хүүхдийнхээ гэрчилгээг авч чадаагүй ээжүүдэд гэрт нь болон эмнэлэг дээр нь очиж шинэ төрсөн хүүхдийн гэрчилгээг гардуулан өгчээ. Мөн тэтгэврийн насны 2 иргэний гэрлэлт батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэнд иргэний цахим үнэмлэхний сунгалт, 2 иргэнд эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг тус тус гэрээр нь бүртгэл хийж гардуулан өглөө.

Улсын бүртгэлийн хэлтсээс хийж хэрэгжүүлж буй энэ ажил цаашид үргэлжлэн явагдах бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндэд нь дэмжлэг үзүүлсэн, бүртгэлийн үйлчилгээг хэрэгцээтэй үед нь иргэддээ илүү ойр болгох зорилготой юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook