ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН ГҮНЗГИЙРҮҮЛЭХ  ШАТНЫ СУРГАЛТ, БЭЛТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу гүнзгийрүүлэх шатны сургалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвд явагдлаа.

Сургалтын төлөвлөгөөний дагуу төвийн 3D бичил кино театрт дэлхийн нийтийн болон Монгол Улсад тохиолдож болзошгүй аюул, гамшгийн талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо. Мөн гал түймрийн үед гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар онолын болон дадлагын хичээл явагдлаа. Дадлагын хичээлийн явцад утаат орчинд гал түймрийн үед объектоос хэрхэн гарах, эмнэлгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтын төвийн  багш нар  сургалтыг явууллаа.  Газар хөдлөлтийг дурайлган үзүүлэх танхимд 8 баллын газар хөдлөлт болох үед орон байр объектод байгаа хүн ямар арга хэмжээ авах талаар арга зүйн сургалт явагдлаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook