ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасаг Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Г.Мөнхцэцэг, Б.Уянга, М.Төмөрцэцэг нар иргэдэд хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгч, гарын авлага, хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж зэрэг материалуудыг тараан өгч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook