“НОМТОЙ БОГЦ”-ЫГ 138 ДУГААР БАГА СУРГУУЛЬД ИЛГЭЭЛЭЭ

Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүргийн 138 дугаар бага сургуульд “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээгээ хүргэлээ.

Тус сургуулийн сурагчдад зориулж бага ангийн хүүхдүүдийн сонирхдог үлгэр, уран зохиол, танин мэдэхүй, комик 50 ширхэг номыг энэ удаагийн явуулын номын сангаараа илгээв. Цаг агаар сэрүүсч, алслагдсан сургуулиудын сурагчид номын өргөөгөөр үйлчлүүлэх боломжгүй байгаа өнөө цагт нүдээ олсон үйлчилгээ үзүүлж байна хэмээн тус сургуулийн номын санч Д.Ичинхорлоо талархан хүлээн авлаа.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook