быстрый займ на карту
Үзсэн: 1303

“START UP” ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДЭГ ТӨСӨЛ ШАЛГАРЛАА

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлт,  гарааны бизнесийг дэмжих “STARTUP” хөтөлбөрийг “ШИНЭ ЭХЛЭЛ” ТББ-тай хамтран дүүргийн залуучуудын дунд зохион байгууллаа.

Хөтөлбөрт дүүргийн 64 залуучууд оролцож, 3 өдрийн 54 цагийн сургалтад хамрагдаж, баг болон ажиллалаа.

Сургалтын 3 дахь өдөр эцсийн шалгаруулалтад 8 баг бизнесийн төслөө танилцуулж, 11 дүгээр хорооны иргэн Л.Лхамдулам, 6 дугаар хорооны иргэн Д.Одонтунгалаг нарын “Ариун цэврийн байгууламж” төсөл шилдгээр шалгарч, 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа.

Шүүгчээр “ШИНЭ ЭХЛЭЛ” ТББ–ын мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook