быстрый займ на карту
Үзсэн: 1072

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” БОЛЛОО

Улс тунхагласны 93 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс  “Эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх” зорилгоор 16 нас хүрч буй залуу үеийнхний төлөөлөлд Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Д.Ганбат, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг нар оролцож дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын төлөөлөл болох нийт 77 сурагчдад  иргэний цахим үнэмлэхийг гардуулан өгч, сурлага хөдөлмөр, урлаг спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Leave a Reply

  • Facebook