быстрый займ на карту
Үзсэн: 792

СУРАГЧИД АВАРГАТАЙ УУЛЗЛАА

Хүүхдийн номын өргөөний “Би хэн бэ” уулзалт 11 дүгээр сарын 22-нд боллоо. Уулзалтад өнгөрөгч 10 дугаар сард Английн Лондон хотноо зохион байгуулагдсан пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож аваргын алтан медаль хүртсэн Х.Энхтуяа оролцсон юм.

Тэрээр номын өргөөнд цугласан 23, 24, 50 дугаар сургуулийн ахлах дунд ангийн 30 гаруй сурагчдад амжилтад хүрсэн түүх, дуртай зүйлээ яаж амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох, хэрхэн түүгээрээ амжилт гаргах вэ зэрэг сэдвээр халуун дотно ярилцаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, хамтдаа дурсгалын зураг татууллаа. Зочиндоо ирээдүйн олимпын аварга болохыг нийт уншигч, үйлчлүүлэгч сурагчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook