быстрый займ на карту
Үзсэн: 927

“ЭРҮҮЛ ХҮҮХЭД – ЭРҮҮЛ ДҮҮРГИЙН ИРЭЭДҮЙ” УРИАН ДОР “ТАМХИГҮЙ ОРЧИН БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хороодын нийгмийн ажилтнууд санаачлан 25 бүтээлч ажлыг өрнүүлж байгаа билээ. Тус ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд “Тамхигүй орчин бидний ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн сургагч багш нартай хамтран цахим орчны зохистой хэрэглээ, мэргэжил сонголт, тамхины хор уршиг, архины хор хөнөөл, мансууруулах бодис,  хөгжилтэй тоглоом гэсэн 6 бүлэг болгож өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан ба сургалтад өсвөр насны 45 сурагч хамрагдлаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook