быстрый займ на карту
Үзсэн: 941

“БИ ХЭН БЭ”-Д МИСС, ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ ОРОЛЦЛОО

Хүүхдийн номын өргөөнөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Би хэн бэ” уулзалт маань сурагчдын хүсэлтээр зохион байгуулагдлаа. Бид уулзалтад хүрэлцэн ирсэн хүүхдүүдээс дараагийн удаа хэнтэй уулзах хүсэлтэй байгааг нь сонсож, тэр зочидтой нь уулзуулахыг аль болох хичээдэг билээ.

Номын өргөөний үйлчлүүлэгч нар маань 2009 оны Монголын мисс, 2014 оны “Гоёл” наадмын топ модель Х.Бадамгэрэлтэй уулзах хүсэлт тавьсны дагуу бид энэ удаагийн уулзалтад түүнийг урьж оролцууллаа. Зочин маань өсвөр насны дүү нартаа биеэ хэрхэн зөв авч явах, зорилгодоо хэрхэн хүрэх, амжилтад хүрэхийн тулд саад бэрхшээлийг яаж даван туулах тухай, өөрийнхөө амжилтад хүрсэн арга туршлагаасаа хуваалцлаа. 5, 23, 24, 50, 45 дугаар сургуулийн нийт 120 орчим сурагчид уулзалтын өмнө зочноо хүлээх зуур Усны хомсдолын талаар баримтат киног үзэж сонирхов.

 ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН

 

Leave a Reply

  • Facebook