быстрый займ на карту
Үзсэн: 778

“ШИЙДВЭР ГАРГАГЧ НАРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, авах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” Сүрьеэгийн үндэсний сургалт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцлоо.

Жилд дунджаар 4000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Үүнээс 16-44 насныхан 70 гаруй хувийг эзэлдэг байна. Дэлхий нийтэд анхаарал татаж байгаа нэг томоохон асуудал бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа явдал юм. Тиймээс сүрьеэг эрт илрүүлж, оношлох нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж сүрьеэ өвчний эрт илрүүлэг, дүүргийн зүгээс иргэдийг урьдчилан сэргийлэх, үзлэгт хамруулах тал дээр авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцүүлэгт оролцогсдод ярилаа. Сүрьеэ өвчинтэй тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбар, эмч ажилтнуудын асуудал биш юм. Тиймээс салбар дундын оролцоо, бүх шатны шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Leave a Reply

  • Facebook