Үзсэн: 73

ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст дүүргийн Боловсролын хэлтсээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Зуслангийн жаалууд” цэцэрлэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд боловсролын сургалтын байгууллагад тавигдах эрүүл ахуй, стандартын болон аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байжээ. Хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл, аюулгүй байдал алдагдах, хоолны хордлого, хордлогот халдвар гарч болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон байх тул илэрсэн зөрчил дутагдлыг үндэслэн дүүргийн прокурорт мэдээлэн, 1711000535 дугаартай зөрчлийн хэрэг нээн ажиллаж, тус цэцэрлэгийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоох саналыг хүргүүлж, Чингэлтэй дүүргийн прокурорын 02 тоот тогтоолоор үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн торгох шийтгэл ногдуулж ажиллалаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook