Үзсэн: 85

ХҮҮХЭД ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БИЙ БОЛГОХ СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд гэр бүлд ээлтэй орчинг бий болгох” сэдэвт үзүүлэх сургалтыг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад чиглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа анхаарах зүйлс, шошгонд тавигдах шаардлага, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дээрх сэдвээр зохион байгуулсан үзүүлэх сургалтаар хүнсний бүтээгдэхүүний шошго, хоолны хордлогын тухай, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горим, түргэн гэмтдэг хоол хүнс, хүнсний сав баглаа боодол,гарын ариун цэврийн талаар мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой боллоо.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook