быстрый займ на карту
Үзсэн: 944

“БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ УР АВЬЯАСЫН УРАЛДААН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс санаачлан, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шилдэг багш нарыг тодруулан, сайн туршлагыг нь түгээх зорилгоор “Багшийн манлайлал” ур авьяасын уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд Чингэлтэй дүүрэг, ӨМӨЗО, Хэнтий аймгийн цэцэрлэгийн  35 багш оролцлоо.

Уралдаанд оролцсон багш нар дараах 5 төрлийн тэмцээнд оролцож, ур авьяасаа сорилоо.

  1. Багш нарын сэтгэлгээний ур авьяасын төрөл
  2. Урлаг уран сайхан, гоо зүйн ур авьяасын төрөл
  3. Бүтээлч сэтгэлгээ, бүтээмжийн ур авьяасын төрөл
  4. Оюуны ур авьяасын төрөл
  5. Багшлах ур авьяасыг илрүүлэх гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг багш нарт шагнал гардуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн дарга нар, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, ӨМӨЗО-ны цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо.

Уралдааны шилдгүүдээр:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгийн багш Г.Өлзийжаргал

2-р байр:  Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал

3-р байр: ӨМӨЗО-ны Дархан Мо мянган холбоот хошууны үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш Хуар

Тусгай байрыг Чингэлтэй дүүргийн 108-р цэцэрлэгийн багш Оргилсайхан нар эзэлж цэцэрлэгийн хамт олон, бяцхан шавь нараа баярлууллаа.

Тус уралдааныг Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн “Ягаан зулзаахай” цэцэрлэг 2 дахь жилдээ ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан бол 2018-2019 оны ур авьяасын уралдааныг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгийн зөвлөл ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

  • Facebook