быстрый займ на карту
Үзсэн: 383

“ЭЦЭГ ЭХИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТББ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Дүүргийн боловсролын байгууллагуудын “Эцэг эхийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын ээлжит хурал 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 24 дүгээр сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдлаа.

Тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 2017-2018 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан нийт гишүүддээ танилцуулж санал бодлоо солилцож төлөвлөгөөгөө баталгаажуулсан байна.

Хурлын үеэр дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүүхдийн байцаагч цагдаагийн хошууч Н.Оюунчимэг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн хүүхэд хамгааллын ахлах ажилтан Н.Энхболд, дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах нар цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл хийсэн байна.

Leave a Reply

  • Facebook