быстрый займ на карту
Үзсэн: 819

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн хоёрдугаар ээлжээр татагдсан дайчдын  тангараг өргөх ёслолын ажиллагаанд Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар, дайчилгааны офицер хошууч Н.Сүхбаатар нар оролцлоо. Уг арга хэмжээнд ЗХЖШ-ын Ар талыг удирдах газрын орлогч дарга хурандаа н.Баянмөнх, ахлах мэргэжилтэн дэд хурандаа н.Чинзориг нар оролцож баяр хүргэж үг хэллээ.

Шинэ дайчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэнг эцэг эх ар гэрийн төлөөллүүдэд үзүүлж сонирхуулсан юм.

 Мөн тус өдөр Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эх, хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцлоо. Өдөрлөгийн үеэр 2017 оны хоёрдугаар ээлжээр татагдан очсон шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болж, Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Аюулгүй байдлын сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Ахлагчийн сургуулиудын сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл, сурталчилгааны ажил явуулж, элсэн суралцах хүсэл сонирхолтой сурагч, эцэг эхийн төлөөлөлд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч ажилласан юм.

 Мөн авьяаслаг сонсогч, оюутнуудын урлагийн тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэнг толилууллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook