АМИНЫ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГЫН ТАЛААР СУРГАЛТЫГ 17 ДУГААР ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүднээс “Монгол базальт” ХК, “МонВатт” ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар сургалт, мэдээллийн ажлыг 11 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн 17 дугаар хорооны хэсгийн ахлагч, нийтийн эргүүл, иргэдэд зохион байгууллаа.

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүднээс хэрэгжүүлж буй арга хэмээнүүдийн талаар танилцууллаа.

Уг сургалтад нийт 116 хүн хамрагдаж байшин сууцаа хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар мэдлэгтэй боллоо. Сургалтыг энэ сарын 29-ний өдрийг дуустал дүүргийн 18-19 дүгээр хороодод зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook