АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны  25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дүүргийн ахмадуудыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл мэндийг дэмжих, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой дүүргийн 13 дугаар хорооны нэрэмжит “Ахмадын аварга шалгаруулах волейболын тэмцээн” нээлтээ хийлээ.

Тус тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гүррагчаа нар оролцож баг тамирчдад спортын амжилт хүслээ.

Тэмцээнд дүүргийн 1-19 дүгээр хорооны 55-72 насны 100 гаруй ахмад тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн энэ удаа дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд баг тамирчид идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье.

Leave a Reply

  • Facebook