быстрый займ на карту
Үзсэн: 771

Өрхийн амьжиргааг сайжруулах “Төгсөлтийн Аргачлал” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй болон Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтот орон нутгийн Чингэлтэй дүүргийн 7-18 дугаар хороонд хэрэгжих өрхийн амьжиргааг сайжруулах “Төгсөлтийн Аргачлал” төслийн танилцуулга 2018 оны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, холбогдох мэргэжилтнүүд болон  төсөлд хамрагдах хороодын Засаг дарга нар, хорооны ажлын албаны албан хаагчид оролцлоо.

Тус аргачлалыг хэрэгжүүлэхэд мэдээллийг шуурхай солилцох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож төслийг үр дүнтэй зохион байгуулах үүднээс нягт хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook