быстрый займ на карту
Үзсэн: 596

ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийсэн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хурлыг  дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Ж.Лхагвасүрэн нээж үг хэлсэн ба хуралд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Ш.Саранчимэг, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг болон Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүд, “Дэлхийн Зөн-Монгол” Олон Улсын байгууллагын ажилтнууд оролцлоо.

Хуралдаанаар “Дэлхийн Зөн-Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран тус дүүрэгт 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа өрхийн амьжиргааг сайжруулах “Төгсөлтийн аргачлал” төсөлд хамрагдаж, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхэлж буй зорилтот өрхүүдтэй хэрхэн хамтран ажиллах, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах чиглэлээр дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн гишүүд санал солилцлоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook