быстрый займ на карту
Үзсэн: 966

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Архивчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын архив, бичиг хэргийн ажилтнуудыг хамруулан “Чингэлтэй дүүргийн Архивын үйл ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Дүүргийн архиваас 2017 онд хийсэн ажлаа дүгнэж, 2018 онд дэвшүүлэн тавьж буй зорилт, зорилгоо тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй тус сургалт өдөрлөгийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар оролцлоо.

Мөн үеэр Архивчдын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан Г.Долгорсүрэн, 37 дугаар сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан Т.Уул, 49 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан О.Бүрэн-Өлзий, 117 дугаар сургуулийн архив бичиг хэргийн ажилтан Л.Лхамхүү нарыг дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр, 17 дугаар сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан С.Өлзийдэлгэрийг “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагналаа.

Leave a Reply

  • Facebook