быстрый займ на карту
Үзсэн: 695

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан ИТХ-ын ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Монгол базальт” ХК, “Монватт” ХХК”-тай хамтран 11 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах, шинэ технологи болох чулуун хөвөн дулаалгын хэрэглээ, ач холбогдлын талаар иргэдэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллах зорилготой энэхүү өдөрлөгт дүүргийн 7-19 дүгээр хороодын 120 гаруй иргэд идэвхтэй оролцов.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат, гишүүн, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар болон албаны хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат хурлын хорооны чиг үүргийн талаар товч танилцууллаа.

Мөн “Монгол базальт” ХК, “МонВатт” ХХК-ийн мэргэжилтнүүд өдөрлөгт оролцогч иргэдэд  гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултад тайлбар мэдээлэл өгсөн юм.  Өдөрлөгт оролцсон иргэд цаг үеэ олсон хэрэгтэй арга хэмжээ боллоо  хэмээн дүүргийн  удирдлагуудад талархлаа илэрхийлж байлаа.
Хурлын хорооны гишүүд өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлтэй харилцан ярилцаж санал хүсэлтийг нь сонсов.

Leave a Reply

  • Facebook