быстрый займ на карту
Үзсэн: 1579

61 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БҮЖИГЧИД АМЖИЛТ АРВИН БАЙНА

Монгол улсын Зууны манлай бүжиг дэглээч, УГЗ, МУГЖ Ц.Сэвжидийн нэрэмжит улсын уралдааныг энэ удаа түүний хүү Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит болгон “Би бүжигчин болохыг хүснэ” нэртэйгээр анх удаа нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Төгөлдөр Урлаг ТТБ, Үндэсний урлагийн их театр, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран зохион байгууллаа.

Уралдаанд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн сурагчид 5 насны ангилалд 10 бүжгээр амжилттай оролцлоо. Наадамд нийтдээ 400 гаруй хүүхэд 70 гаруй бүжгийг бүжиглэн ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Наадмын шүүгчээр бүжиг дэглээч СГЗ Даваахүү, бүжиг дэглээч СТА Оюунгэрэл зэрэг мэргэжлийн шүүгчид ажиллаж шилдэг гоцлол бүжигчид, шилдэг хамтлаг бүжигчдийг шалгарууллаа. Наадам 2 өдөр амжилттай явагдлаа.

Тэмцээнд гоцлол төрөлд “Бага нас”-ны ангилалд 4б ангийн сурагч Б.Анударь, 1 дүгээр шатанд Энхжаргалын дэглэлт “Хархираа”, 2 дугаар шатанд СТА Г.Баяртайн дэглэлт “Хотон биелгээ” бүжгээр оролцож, 3-р байр эзлэн хүрэл медаль хүртлээ.

Гоцлол бүжгийн ахлах насны ангилалд 10а ангийн сурагч Н.Оргилбаяр, 1 дүгээр шатанд Ц.Сэвжидийн дэглэлт “Жалам хар”, 2 дугаар шатанд  Лхамжавын дэглэлт “Эмнэг сургагч” бүжгээр оролцож, тэргүүн байр эзлэн алтан медаль хүртлээ. Мөн Олон улсын Найрамдал зусланд амрах эрхийн бичгээр шагнасан.

Хамтлаг бүжгийн төрөлд ахлах насны ангилалд “Дорны хүрээ” хамтлаг 1 дүгээр шатанд С.Сүхбаатарын дэглэлт “Тоохуу госон нь” бүжгийг шинээр сурч анх удаа бүжиглэж, 2 дугаар шатанд Энхболдын дэглэлт “Тайгын хөг” бүжгүүдээр тус тус оролцож, Ц.Сэвжид агсны нэрэмжит тэмцээнээс анх удаа шагнал авсан сайхан амжилт гаргалаа.

Leave a Reply

  • Facebook