быстрый займ на карту
Үзсэн: 672

ҮДИЙН ЦАЙНЫ АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн Боловсролын хэлтсээс ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цайны газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, зөвлөн туслах, сайн туршлага, үйл ажиллагаагаа бусдадаа түгээх зорилгоор амталгаат өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 24 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. Тус өдөрлөгт төрийн өмчийн 15 сургуулийн цайны газар түрээслэгч болон эмч, үдийн цай хариуцсан ажилтан, эцэг эхчүүд оролцлоо. Арга хэмжээний үеэр 23, 24, 50, 57, 72 дугаар сургуулийн түрээслэгчид болон эмч нар өөрийн сургууль дээр хийж хэрэгжүүлж буй сайн туршлагаа бусдадаа хуваалцаж, санал бодлоо солилцлоо. Мэдээллээ солилцсоны дараа амталгаа явуулж санал асуулга авлаа. Санал асуулгын дүнгээр цаашид хийж хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах зөвлөмж зөвлөгөөг гарган сургуулиуддаа хүргэн ажиллахаар боллоо.

Leave a Reply

  • Facebook