быстрый займ на карту
Үзсэн: 540

АМИНЫ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГЫН ТАЛААР СУРГАЛТЫГ 19 ДҮГЭЭР ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүднээс “Монгол базальт” ХК, “МонВатт” ХХК-тай хамтран гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар сургалт, мэдээллийн ажлыг 11 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч, нийтийн эргүүл, иргэдэд зохион байгууллаа.

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүднээс хэрэгжүүлж буй арга хэмээнүүдийн талаар танилцууллаа.

Уг сургалтад нийт хүн хамрагдаж байшин сууцаа хэрхэн дулаалах болон Монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах “Эко тулгат” төхөөрөмжийн талаар мэдлэгтэй боллоо.

Leave a Reply

  • Facebook