быстрый займ на карту
Үзсэн: 828

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Юнитерра хөтөлбөртэй хамтран “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дэмжих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хувь хүмүүс болон гэр бүлийн сайн сайхан байдал, хөгжил дэвшилд нөлөөлөөд зогсохгүй, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг. Ийм учраас дэлхийн улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг тусгай зорилт болгон дэвшүүлсэн ба энэ нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан байдаг. Манай дүүргийн хувьд дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/377 дугаар захирамжаар Жендэрийн салбар хороогоо нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, жендэрийн бодлого үйл ажиллагааг  тодорхойлох, салбар дундын уялдаа холбоог ханган хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр салбар хорооны ажиллах журмыг боловсруулан мөрдөн ажиллаж ирсэн” гэдгийг онцоллоо.

Сургалтыг Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны ажилтан н.Батцэцэг, н.Энхмаа болон Юнитерра хөтөлбөрийн Жендэрийн зөвлөх Андреа Шэски нар удирдан явуулж, дүүргийн Жендэрийн салбар хорооны гишүүд, дэргэдэх хэлтэс албадын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, 1-19 дүгээр хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд нийт 73 төрийн албан хаагчид оролцлоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook