быстрый займ на карту
Үзсэн: 669

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг,  УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнууд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар гаргасан тогтоолын хэрэгжилтийн бодит байдалтай танилцах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд ажиллалаа.

Тус сургуулийг төвийн шугам сүлжээнд холбон төвлөрсөн халаалттай  болгож, агаарын чанарыг мэдээлэх самбар байршуулан, зарим анги танхимд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж тавьсныг холбогдох албан тушаалтнууд танилцуулав. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй ангиар ороход сургуулийн захирал Б.Гантулга агаарын бохирдлын хор нөлөөнөөс сурагчдыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ““Улаанбаатар-цэвэр агаар” төслийн хүрээнд манай сургуулийн таван ангид агаар дахь хорт бодисыг шүүж, цэвэрлэн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг олгосон. Анги, танхимын агаарын чанарыг сайжруулснаар сурагчдын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас сурагчдын эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл боломжийг сайжруулахад анхаарч ажилладагт талархаж байна” гэдгийг онцолж байлаа.

Мөн үеэр агаарын чанарын шинжилгээ хийх зориулалттай явуулын станцад сургуулийн гаднах орчны агаарын чанарт үзлэг хийн Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд Улаанбаатар хотын албан тушаалтнууд танилцуулсан юм.

Leave a Reply

  • Facebook