Үзсэн: 60

СУРАГЧИД ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГОТОЙГООР СУРАЛЦАЖ БАЙНА

“Өв тэгш-Бүтээлч-Монгол хүүхэд” төлөвшүүлэх орон нутгийн бодлогоо хэрэгжүүлэхийн зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд олон олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, хамтран ажиллаж байна.

Амжилт гарган суралцах, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчууд бидний дэмжлэг чухал боловч хамгийн чухал зүйлийн нэг нь яах аргагүй хүүхэд багачуудын өөрийнх нь авьяас чадвар, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл хамгаас чухал гэдгийг онцолмоор байна. Ийм ч учраас бага наснаасаа эхлэн эмх цэгцтэй, зохион байгуулалттай, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэл, зорилготой байхын тулд өдөр бүр хийсэн ажил, сурсан зүйлээ тэмдэглэн маргааш, ирээдүйд хийх, суралцах зүйлээ төлөвлөн, алдаа оноогоо дэнслэх нь ирээдүйд өөрөө өөрийнхөө эзэн, сайхан амьдралын үндэс суурийг тавьж байгаа хэрэг юм.

Тиймээс багаасаа зорилго, хүсэл мөрөөдөлтэй байж, тэмдэглэл хөтлөн өөрийн санасан бодсон мөрөөдсөн зүйлээ найз нөхөд, багш, эцэг эхтэйгээ хуваалцах “Сурагчийн тэмдэглэл” хэрэглэгдэхүүнийг 2017-2018 оны хичээлийн жилд 2-9 дугаар ангийн 21 мянга гаруй сурагчид хэрэглэж байна.

Хөрөнгө оруулалтын үр дүн,  эрэлт хэрэгцээг тооцох, хүүхдийн хөгжилд гарч буй ахиц амжилтыг үнэлэх үүднээс сурагчдын дунд үе шаттай олон ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь “Сурагчийн тэмдэглэл”-д бичигдсэн Чингэлтэй дүүргийн түүх болон танин мэдэхүйн асуултаар АХА тэмцээнийг зохион байгуулж байна. Сургууль бүр нэгж дээрээ тэмцээнийг зохион байгуулж шалгарсан сурагчид дүүргийн түвшинд өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь сурч хөгжиж, амьдарч буй орон нутгаараа бахархах, түүх соёлоосоо суралцах, сэтгэлгээний хурдаа нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook