Үзсэн: 65

“СУРГУУЛИЙН ЭРГҮҮЛ-2017” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Замын Цагдаагийн Хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Сургуулийн эргүүл-2017” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний зорилго нь “Сургуулийн эргүүл” болон Өсвөрийн цагдаа бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтран ажиллах, сурагчдыг сургуулийн орчинд болох эрсдэлээс хамгаалах, аюулгүй орчин бүрдүүлэх, хууль тогтоомжийг сурталчлахад чиглэгдсэн юм.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 10 сургуулийн “Өсвөрийн цагдаа бүлгэм”, сургуулийн эргүүл эцэг эхийн төлөөлөл, сургуулийн багш, нийгмийн ажилтнууд  гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагч нарын илтгэл, эцэг эхийн илтгэл, ханын сонин, сургууль дээр зохион байгуулсан уралдаан тэмцээн гэсэн 5 төрлөөр оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Нийлбэр дүнгээр Д.Сувд ахлагчтай 117 дугаар сургууль Тэргүүн байр, Ц.Хонгор ахлагчтай 24 дүгээр сургууль 2 дугаар байр, Б.Эрдэнэбат ахлагчтай 17 дугаар сургууль 3 дугаар байрыг эзэлсэн бол н.Энх-Од ахлагчтай 50 дугаар сургууль тусгай байранд, хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд 17, 57 дугаар сургуулиуд шилдэг нь байлаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook